|

С.Эрдэнэ : Түүний үг надад хатуу хүнд байсан ч би хүүгээрээ бахархах сэтгэл төрсөн

“Nodoublestandart” иргэдийн хөдөлгөөний тэргүүн Э.Одбаярыг “Батлан даалтанд байх хугацаандаа дахин хэрэгт холбогдсон” гэх үндэслэлээр нэг сар хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. Харин Э.Одбаяр үндэслэлгүйгээр хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсаныг эсэргүүцэж, нойтон өлсгөлөн зарлаад 17 дохь хоног болж байна. Түүнийг “10 орчим кг турсан боловч биеийн байдал нь сайн байгаа Өлсгөлөнгөө сайн дураар зогсоохгүй бол албадан эмчлэнэ” гэх мэдээллийг албаныхан өгөөд буй.

УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ хүүтэйгээ очиж уулзсаны дараагаар ийнхүү жиргэжээ.

Тэрбээр “Хорих 461-дээр очиж хүүтэйгээ уулзахад сэтгэл үнэхээр хүнд байсан! Хүү маань аав та хэн нэгнээс ямар нэгэн зүйл бүү гуйгаарай энэ миний өөрийн маань сонгосон зам би тэмцлийнхээ эцэс хүртэл явах болно гэсэн! Түүний үг надад хатуу хүнд байсан ч би хүүгээрээ бахархах сэтгэл төрсөн” хэмээн нийтэлжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *