|

Н.Учрал : Орон байраа зарж, зээл тавин сэтгэл хөөрлөөр койн битгий аваарай

“Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль”-ийн анхны хэлэлцүүлгийг хийхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Учрал мэдээлэл өглөө.

Тэрбээр “Тус хуулийн дагаа виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг Санхүүгийн зохицуулах хороо бүртгээд хянана. Виртуал хөрөнгөөр үйлчилгээ үзүүлж байгаа биржүүд койнуудаа бүртгэж авахдаа сайтар анхаарах хэрэгтэй. Өргөн барьсан хуулиар биржүүд бас хариуцлага хүлээнэ. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль УИХ-аар батлагдсан тохиолдолд энэ салбар тодорхой зохицуулалттай болно.

Иргэддээ хандаж хэлэхэд виртуал хөрөнгө авахдаа анхааралтай байхыг анхааруулмаар байна. Сэтгэлийн хөөрлөөр хандаж койн авдаг. Орон байраа зарж, зээл тавьж койн битгий аваарай. Үүний хариуцлагыг иргэн өөрөө хүлээнэ. Койны цаана ямар ч баталгаа алга. Нэг хэсэг хүмүүс ашиг хүртэж байгаа бол нөгөө хэсэг нь алдагдалд орж байгааг сайн анхаарах хэрэгтэй. Өнөөдөр манай улсад хууль эрх зүйн ямар нэгэн зохицуулалт байхгүй учир одоо зах зээлд гаргаж буй койнуудад ямар нэгэн зохицуулалт, хяналт тавих эрх зүйн боломжгүй” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *