”Эх оронч үзэл үндэсний аюулгүй байдлын баталгаа-2021” эссэ бичлэгийн уралдаан зарлажээ

Монгол Улсын Тагнуулын байгууллагын түүхт 100 жилийн ойн хүрээнд ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд ”Эх оронч үзэл үндэсний аюулгүй байдлын баталгаа-2021” эссэ бичлэгийн уралдаан зарлажээ.

Энэхүү уралдааны дүнг 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдөр зарлан, шалгарсан бүтээлүүдийг Тагнуулын ерөнхий газрын албан ёсны цахим хуудас /www.gia.gov.mn/-аар олон нийтэд сурталчлах юм байна.

Тэргүүн байр эзэлсэн 1 сурагчийг 1 сая төгрөг, II байрыг 700 мянга, III байрыг 500 мянган төгрөгөөр урамшуулах бөгөөд тусгай байр эзэлсэн 3 сурагч тус бүр 200 мянга, шагналт байр эзэлсэн 6 сурагчид тус бүр 100 мянган төгрөг гардуулна.

Уралдаанд сойх эссэг 2021 оны 11 дүгээр сарын 26-ны 17 цаг 30 минут хүртэл essay@gia.gov.mn и-мэйл хаягаар хүлээн авах юм байна.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *