ЗГ: ЕБС-ийн хичээлийг ирэх сарын 10-наас эхлүүлэхээр боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.02.24/  боллоо.

Хуралдаанаар Боловсрол, шинжлэх ухааны яам нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс, цэцэрлэг, хүүхэд харах төв, их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээлийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэхээр бэлтгэлээ хангасан байна.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 

  1. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс
  2. Цэцэрлэг, хүүхэд харах төв, их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээлийг 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэхээр бэлтгэлээ хангажээ.

Хэдийгээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг ажил, амьдрал, бизнесийн хэвийн горимд оруулж, дархлаажуулалт эхэлсэн ч энэ нь цар тахлын аюул ард хоцорсон гэсэн үг биш. Хатуу хөл хорио тогтоосон 12 хоногт голомтыг хумьж, тархалтыг зогсоох чиглэлээр хийсэн ажил болон “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний үр дүнг бататгах, эрсдэлээс сэргийлэх, халдварын нөхцөл байдал зэргийг харгалзан тухай бүрт нь шийдвэрлэхээр болсон байна.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *