|

Явган зорчигчийн гарцаар буцаж эргэсэн жолооч нарыг 20к-аар торгожээ

Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, явган хүний гарцаар буцаж эргэж буй “танхай”  жолооч нарын бичлэг цахим орчинд цацагдсан. Тэгвэл Тээврийн цагдаагийн албанаас  дээрх зөрчилд хариуцлага тооцжээ. Тодруулбал   Замын хөдөлгөөний дүрмийн 10. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх бүлгийн 10.13-т заасны дагуу торгуулийн арга хэмжээ авсан байна.  Хуульд  ДАРААХ ГАЗРУУДАД БУЦАЖ ЭРГЭХИЙГ ХОРИГЛОНО гэж заасан байдаг.  Үүнд: 
а/ явган хүний гарц дээр  буцаж эргэх үйлдэл  хийхийг хориглоно гэсэн гэсэн заалтыг зөрчиж явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан  зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7.28 “Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан хориглосон газарт буцаж эргэх, эсхүл ухрах үйлдэл  хийсэн бол  хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр  торгоно” гэж заасны дагуу 20 мянган төгрөгөөр торгожээ.
Дээрх гаргасан үйлдэл нь ёс зүйгүй үйлдэл тул та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, бусдын аюулгүй зорчих эрхэнд халдахгүй байх, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандаж хөдөлгөөнд оролцохыг  Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Иргэн та ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ зөрчиж буй үйлдлийн талаарх мэдээллийг E-Police гар утасны аппликейшинг ашиглан илгээх боломжтой.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *