УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Э.Одбаярын асуудлаар ХЭҮК-т хандлаа

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ХЭҮК-т асуулга тавилаа.

Тэрбээр энэ талаар “Тайван замаар үзэл бодлоо илэрхийлж, жагсаал цуглаан хийх эрх нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактаар баталгаажсан хүний эрх билээ.Гэтэл сүүлийн үед тайван замаар үзэл бодлоо илэрхийлж жагсаж буй иргэдийн эрх нь зөрчигдөх явдал гарах болсон.

Үүнд Д.Монголхүү болон Э.Одбаярыг удаа дараа баривчилсан асуудлыг дурьдаж болно. Мөн үндэслэлгүй цагдан хорьсон хэмээн хорих 461 дүгээр ангид өлсгөлөн зарлаад буй иргэн Э.Одбаярын асуудлаар болон тайван замаар үзэл бодлоо илэрхийлж, жагсаал цуглаан хийж буй иргэдийн эрхийн хэрэгжилтийн асуудлаар хүний эрхийг хамгаалах, дэмжих үндэсний байгууллага болох ХЭҮК-т асуулт тавилаа” гэжээ.

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *