ОБЕГ : Голын усанд суусан автомашины зорчигчийг хайж байна
Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Эрэгмэг” гэдэг газрын “Хөтөл-Ус” нуурт хоёр зорчигчтой суудлын автомашин суусан, жолооч нь эсэн мэнд гарч, үлдсэн нэг зорчигчийг албаныхан уснаас хайж байна.
Тодруулбал, энэ тухай дуудлагыг өчигдөр /10.28/ 05:53 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид мөн өдрийн 07:00 цагт Баянмөнх сумын чиглэлд явж 50 км зам туулан 08:50 цагт очиход Хөтөл-Ус нуурын усанд “Хайлүкс” загварын суудлын автомашин суусан байсныг 16:00 цагт татан гаргажээ.
Автомашины бүхээгт үлдсэн иргэн Б /40 настай, эрэгтэй/ автомашиндаа байхгүй байсан тул нуурын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 19:10 цагт түр зогсоосон. Эрлийг өнөө өглөө /10.29/ 07:00 цагт дахин эхлүүлжээ.
Эх сурвалж: ОБЕГ