Ц.Магалжав: Дөрвөн бөхийн А сорьцоос допинг илэрлээ
Монголын Үндэсний Бөхийн Холбооноос бөхчүүдийн допингийн хариуг өчигдөр олон нийтэд нээлттэй зарлах болсон билээ. 18 бөхийн допингийн хариуны тухайд МҮБХ ерөнхийлөгч Ц. Магалжав хэлэхдээ :
“Энэ жил шөвгөрсөн 16, сайн дураараа шинжилгээ өгсөн хоёр, нийт 18 бөхийн допингийн шинжилгээний хариу гарчээ. Эдгээр бөхчүүдийн дөрвийнх нь А сорьцоос допинг илэрсэн байна. Дөрвөн бөхөд ямар ч байсан зөрчил илэрсэн тул эдгээр бөхчүүд 10 хоногийн дотор Үндэсний бөхийн холбоонд В сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ өгөх ёстой”