Токио хотын захирагч ядаргааны улмаас эмнэлэгт хэвтжээ
Токио хотын захирагч Юрико Коикэ хэт ядаргаанд орсны улмаас эмнэлэгт хэвтэх болжээ. Тэрээр эмнэлэгт хүргэгдэхийнхээ өмнө олимп, паралимпод амжилт үзүүлсэн тамирчдад шагнал гардуулсан аж.
Түүнчлэн энэ лхагва гарагт Коике хэвлэлийн хуралд оролцох ёстой байсан ч эрүүл мэндийн шалтгаанаар ирээгүй. Хотын захирагч коронавирустай хийсэн урт хугацааны тэмцлийн улмаас хэт ачаалалтай ажиллаж ядаргаанд орсон гэж Токиогийн захиргааны төлөөлөгч нар хэлжээ. Юрико Коикэд наад зах нь долоо хоног эмчлүүлэх шаардлагатай учраас энэ хугацаанд түүний үүргийг дэд захирагч Такаши Такеити гүйцэтгэх юм байна.