2-3 настнуудыг танхимаар хичээллэх боломжтой эсэх асуудлыг шалгаж байна

УОК-ын шуурхай штаб, Онцгой байдлын Ерөнхий газар, ЭМЯ, БШУЯ, МХЕГ, ХӨСҮТ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн зэрэг мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг сургуулийн өмнөх боловсролын байгууллагын коронавируст халдварын эрсдэлийн үнэлгээ хийж байна.

Ажлын хэсгийн гишүүд зарим цэцэрлэг дээр очиж нөхцөл байдалтай танилцаж эхэлжээ. Энэхүү үнэлгээний үр дүнд үндэслэн цэцэрлэгт 2-3 настнуудыг танхимын сургалтад хамруулах эсэх асуудлыг шийдвэрлэх юм.

Хувийн цэцэрлэг байгуулж, хувьсах зардал авдаг “бизнес” газар авчээ

 

2021 оны арав дугаар сарын 27-ны өдрийн байдлаар коронавируст халдвараар 0-17 хүртэлх насны хүүхдийн өвчлөл нийт тохиолдлын 19.1 хувийг эзэлж байна. Үүнээс 2-3 насны хүүхдийн өвчлөл 9,0-11,0 хувийг эзэлдэг. Хүүхдийн халдварын тохиолдлын дийлэнх буюу 70.5 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдээд байгаа юм.

Багш, сурган хүмүүжүүлэгчид “Ковид-19” халдварын эсрэг вакцины хамрагдалт улсын хэмжээнд 95 хувьтай. Харин цэцэрлэгийн насны хүүхдийн томуугийн вакцины хамрагдалт улсын хэмжээнд 60 хувьтай байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *