УБ-Сөүл чиглэлийн арван нэгдүгээр сарын 02-ны нислэг цуцлагдлаа
Улаанбаатар-Сөүл чиглэлийн зорчигчдоос Ковид-19 халдварын тохиолдол олон батлагдаж байнгын өсөлттэй байгаа тул БНСУ-ын хорио цээр, халдвартай тэмцэх газраас арван нэгдүгээр сарын 2-ны өдрийн Сөүл хотод буух зорчигч тээвэрлэхгүй байх шийдвэр гаргажээ.
Харин Улаанбаатар хотоос Инчеон нисэх буудлаар дамжин гуравдагч улс руу зорчих транзит зорчигчид болон Сөүл хотоос Улаанбаатар чиглэлийн зорчигчдод өөрчлөлт ороогүй байна.
Дээрх өдөр Улаанбаатараас Сөүл хот руу зорчих зорчигчид тийз авсан газартаа хандахыг МИАТ ТӨХК-аас мэдээллээ.