ТАНИЛЦ: МЗХ-ны шинээр сонгогдсон удирдлагууд

Монголын Залуучуудын Холбооны Удирдах хорооны 9-р сарын 24-ны тогтоолын дагуу Үндэсний залуучуудын зөвлөл \ҮЗЗ\-ийн III хуралдаан 2021.10.29-нд  амжилттай болж өндөрлөлөө.  Уг хуралдаанд 21 аймаг, нийслэл дүүргийн 46 хороо, чиглэлийн болон нийгмийн ТББ 21 байгууллага дүрмийн дагуу оролцсон  байна.  Дүрмээрээ МЗХ-ны төлөөллийн удирдах байгууллага Үндэсний залуучуудын зөвлөлийг Удирдах хороо зохион байгуулах ёстой. 

 

Энэ дагуу Удирдах хорооны гишүүд Дэд Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Нямаа, Дэд Ерөнхийлөгч П.Анхбаяр, Дэд Ерөнхийлөгч Б.Дөл, Дэд Ерөнхийлөгч Г.Чойжамц, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Төрсүлд, Удирдах хорооны нарийн бичгийн дарга Б.Ганбаатар, Хариуцлагын хорооны дарга Э.Номин-Эрдэнэ нар ҮЗЗ-г зохион байгуулан хуралдуулсан.

Энэхүү хуралдаанд аймгуудын холбоод болон Улаанбаатар хот дахь салбар хороодын тэргүүлэгчид төлөөлөгчид албан ёсны тамга тэмдэг, бичиг баримтаа баталгаажуулан харуулж, төлөөлөгчдөө танилцуулж,  хуулийн дагуу төлөөллөө хангасан Залуучуудын үндэсний зөвлөл цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан ээлжит бус VII их хурлыг зарлан хуралдуулах нь зүйтэй гэж үзсэн. Ингээд тухайн өдрөө ээлжит  бус VII их хурлаа хуралдуулж дүрмийн шинэчлэл, шинэ удирдлагаа сонголоо.

Монголын Залуучуудын Холбооны ээлжит бус VII их хурлаас МЗХ-ны Ерөнхийлөгчөөр Батсамбуугийн Сэргэлэнбаатарыг сонголоо. Б.Сэргэлэнбаатар нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Нийслэлийн НАМЗХ-ны тэргүүнээр ажилладаг.
Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Ж.Нямаа, Г.Батбаатар нарыг сонголоо. Ж.Нямаа нь МЗХ-ны Дэд ерөнхийлөгч, 9-р сарын 23-наас Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр, Г.Батбаатар нь тус холбооны Удирдах хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *