Өнөөдөр болох үйл явдлын тойм

Арваннэгдүгээр сарын 1-нд болох үйл явдлын тойм:

Монголын Театрын музейд Ардын хувьсгалын 100 жил, Театрын музейн 30 жилийн ойд зориулсан “МОНГОЛ КИНО” гэрэл зургийн үзэсгэлэн нээнэ.

10.00 цагт Төрийн ордонд УИХ дахь МАН болон АН-ын бүлэг хуралдана.

10.00 цагт “UB GRAND” зочид буудалд Монголын даатгалын холбоо, Монголын даатгалын зуучлагчдын холбоо, Монголын хохирол үнэлэгчдийн холбоо, гишүүн компаниуд Автотээврийн хэрэгслийн эзэмшигчийн хариуцлагын даатгалын тухай хуулийн талаар мэдээлнэ. Утас: 91118403

10.00 цагт ҮСХ-ноос өөрийн байрандаа Аж ахуйн нэгж, байгууллагын 2021 оны улсын тооллогын талаар мэдээлнэ. Утас: 75331212

11.00 цагт АШУҮИС-д төрийн өмчит зургаан их сургуулийн “Дусал цус дүүрэн амьдрал” цус цуглуулах аяны нээлт болно. Утас: 91118318

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг, соёлын төв, эмнэлэг, спорт заал барьж буй барилгын компанийн ажилтнууд өлсгөлөн зарлах талаар мэдээлнэ.

12.00 цагт Улаанбаатар дахь “Русский дом”-д Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн “Гэм зэм” жүжгийн хэвлэлийн хурал болно. Утас: 96696674

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments