Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 254 иргэн эх орондоо ирнэ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц хоёрдугаар сарын 25-ны 01:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.

Тус онгоцоор БНТУ-аас 191, Европ, Африкийн орнуудаас транзитаар 63, Иргэдэд туслах сан, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын дэмжлэгээр 42, нийтдээ 254 иргэн эх орондоо ирэх юм.

Эдгээр иргэдийг учир шалтгаанаар ангилан үзвэл, жирэмсэн-12, бага насны хүүхэдтэй гэр бүл-45, эрүүл мэндийн шалтгаантай-25, өндөр настан-11, бусад шалтгаантай 161 иргэн байна. Иргэдийг “Зүчи”, “Улаанбаатар”, “Тайж”, “Тэмүүжин” зочид буудлуудад тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *