​Нийслэл дагуул хот хариуцсан орлогч даргатай болно

Улаанбаатар хотын түгжрэл, төвлөрлийг сааруулах хүрээнд хэд хэдэн бүсэд дагуул хот байгуулахаар болсон. Тэгвэл нийслэл дагуул хотын зохион байгуулалт, ажлыг нь хариуцсан орлогч даргатай болохоор болжээ.

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах гарц бол дагуул хот. Дагуул хот бол эдийн засгийн чөлөөт бүс байна, эдийн засгийн чөлөөт бүс нь тусгай зохицуулалттай байна гэж хуульчилсан. Энэ дагуу дагуул хот хариуцсан орлогчтой байх ёстой юм. Дагуул хотод хийгдэх ажлууд маш их байна. Ямар ямар хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх юм, татварын зохицуулалт нь яах вэ гэхчлэн асуудлууд хэлэлцэх түвшиндээ явж байгаа” гэсэн байна.

Нийслэлийн Засаг дарга одоогийн байдлаар зургаан орлогч даргатай ажиллаж байна. Нэрлэвэл,

-Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис,

-Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн,

-Хот байгуулалтын асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар,

-Инноваци, технологийн асуудал хариуцсан орлогч Д.Ихбаяр,

-Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө,

-Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн нар ажиллаж байгаа юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *