Л.Оюун-Эрдэнэ : Үе үеийн засгийн газрын ерөнхий сайд нарыг хүлээн авч уулзана

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маргааш буюу арваннэгдүгээр сарын 2-нд үе үеийн Ерөнхий сайд нарыг хүлээн авч уулзана.

Уулзалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын үеийн эдийн засаг, эдийн засгийг эрчимжүүлэх Шинэ сэргэлтийн бодлого болон инфляци, тээвэр ложистик, гадаад харилцаа зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, Засгийн газрын тэргүүнээр ажиллаж асан эрхмүүдтэй санал солилцохоор төлөвлөж байна.

Уулзалтад 1990 оноос хойш Монголын Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ерөнхий сайд нар уригджээ хэмээн Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Солигддог тэмдэг шиг ерөнхий сайдууд

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *