Д.Ганбат : Гишүүд тойргийн хөрөнгө оруулалтын мөнгөнөөс татгалзах хэрэгтэй
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, ирэх 2022 оны улсын төсөвтэй холбогдуулан Үндэсний аудитын газраас мэдээлэл сонссон байна. Төсөвтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлэг санал, дүгнэлтээ гаргана гэж УИХ-ын гишүүн Д.Ганбат мэдээллээ.
Тэрбээр, “Ирэх оны төсөв ярихтай зэрэгцэн олны анхаарлыг татаж буй асуудал бол УИХ-ын гишүүдийн тойргийн хөрөнгө оруулалт. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Ганбат “Энэ асуудлаар Үндэсний аудитын газраас тодруулахад бүх зүйл хуулийн дагуу байгаа гэсэн хариултыг өгсөн.
Улс орны нөхцөл байдал хүнд байгаа гишүүд өөр өөрийнхөө тойрогт дөрвөн тэрбумыг хуваарилуулах нь нийцтэй биш байх аа. Зарим гишүүдийн адил тойргийн хөрөнгө оруулалтын мөнгөнөөс татгалзах хэрэгтэй гэдэгтэй санал нэгдэж байна. Төсөвт гялайж гялтайх зүйл харагдахгүй байгаа” гэлээ.