УБ-Дарханы авто замын энэ жилийн гүйцэтгэлийн ажил 80-90 хувьтай байна

ЗТХ-ийн сайд Л.Халтар албаны хүмүүсийн  хамт Улаанбаатар-Дарханы ххоронд шинэчилэн тавьж буй автозамын явц, өмнө өгсөн үүрэг даалгаврыг биелэлттэй өнгөрсөн амралтын өдөр танилцаж, заавар, чиглэл өглөө. Одоогийн байдлаар тус замын бүтээн байгууллалтын:

  • I багц буюу баруун аймаг руу салах уулзвараас Хар модот давааны ар хүртэлх АХБ-ны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй 37.28 км авто замын гүйцэтгэл 95, Европын Сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ)-ны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа замын гүйцэтгэл 62.48 хувьтай байна.
  • II багц буюу Хар модот давааны араас “Урьхан” хүртэл мөн АХБ-ны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй 45.5 км хатуу хучилттай авто замын гүйцэтгэл 18.5, ЕСБХБ-ны зээлээр хийж байгаа нь 36.73 хувийн гүйцэтгэлтэй,
  • III багц буюу “Урьхан”-аас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км замын (АХБ-ын зээл) авто замын ажил 97, Европын сэргээн босголт, хөгжлийн банкных 34.35 хувьтай байна.
  • IV багц буюу Сүмбэрийн уулзвараас цайдмын хөндий хүртэлх 45.08км автозамын ажлын Азийн хөгжлийн банкны зээлийнх 8.26,  Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлийнх 30.64 хувийн гүйцэтгэлтэй,
  • V багц буюу Цайдмын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 28.84км замын Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тавьж байгаа нь 99, Европын сэргээн босголт, хөгжлийн банкных 43.33 хувьтай хэрэгжиж байна.

 

Энэ оны 11 дүгээр сарын 15-наас ирэх оны 3 дугаар сарын 15 хүртэлх хугацаанд  автозамын зорчих хэсгийг түр нээнэ. Тиймээс гүйцэтгэгч компаниудад бэлтгэл ажлаа сайн хангах, ЗТХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга М.Энхболдод хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хүрээнд хурдны хязгаар тогтоох үүрэг өгөв.

 

Мөн замын тэмдэг, тэмдэглэгээ тавих зэрэг бэлтгэл ажлыг хийхэд ТЦА-тай хамтран ажиллаж, хянах чиг үүргийг өгөв. Мөн гүйцэтгэгч компани ажлаа цаг хугацаанд нь хийгээгүй бол гэрээг цаашид сунгахгүй. Зохих ёсны торгуулийг төлүүлнэ гэдгийг анхаарууллаа.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлын зөвлөх С.Очирбат, “Энэ жилийн төлөвлөгөөт ажил 80-90 хувийн биелэлттэй байна. ЕСБХБ-ны санхүүжилтээр тавьж буй Улаанбаатар Дархан чиглэлийн 204 км автозамд нийт 9 гүүр бий. I багцын гүүрийн ажил дууссан, II, III багцад байх 5 гүүр барих ажил 50 хувьтай, IV багцын 2 гүүрийн нэг нь 90, нөгөөх нь 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Багц бүрд 32-64 орчим хоолой суурилуулахаас I багцынх бүрэн дууссан, II,III багцынх 50-60, IV багцынх 80 хувь, V багцынх бүрэн дууссан. Нийт ажлын тоо хэмжээгээр 40 гаруй хувийг гүйцэтгээд байна” гэв.

Энэ жилийн гол зорилт нийт замын далан, хиймэл байгууламжийг 60-80 хувь орчим хийхээр төлөвлөснөөс 80-90 хувийн биелэлттэй байна. Өвлийн улиралд газар шорооны ажлыг хийх боломжгүй ч хайрга чулуугаа бутлах, үйлдвэрийн баазад цагариг, хоолой бэлтгэх зэрэг материал бэлтгэлийн ажлаа хийнэ. Ирэх жилийн 3 угаар сарын 15-20-ны хооронд замын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *