Л. Оюун-Эрдэнэ : Урлаг соёл үзвэрийн үйлчилгээ авах иргэд Ⅲ тундаа хамрагдаагүй бол түргэвчилсэн шинжилгээ өгнө
Урлаг, спортын зарим арга хэмжээг өнөөдрөөс нээж байгаатай холбогдуулан УОК, НОК хамтарсан мэдээл хийж байна.
Мэдээлэлд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон Засгийн газрын гишүүд оролцож байна.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, ” Хатуу хөл хориог зургаан удаа тогтоосон байна. Түүхэндээ хоёр дахь удаагаа эдийн засаг хасах болж агшлаа. 250 мянган ажлын байр бодитоор эрсдэлд орж 120 орчим ажлын байр байхгүй боллоо. Түүхэндээ хоёр дахь удаагаа эдийн засаг хасах хувь руугаа унасан үзүүлэлттэй байна. Өнөөдрөөс /2021.11.01/ эхлэн соёл урлаг, үзвэрийн үйлчилгээг 50 хувийн дүүргэлттэй үйл ажиллагааг нээж байна.
Бид өнөөдрийн байдлаар 2,8 сая вакцины нөөцтэй байна. Гурав дахь тунг хийж байгаа улс цөөн бий. Мөн өнөөг хүртэл хатуу хөл хориотой улс олон бий. Гэхдээ бид вакцинжуулалтдаа цаг тухайд нь идэвхтэй хамрагдаж хичээлээ танхимаар эхлүүлсэн.
Өнөөдрөөс эхлэн баяр ёслолын, үзвэрийн үйлчилгээний үйл ажиллагаанд хамрагдаж байгаа иргэд түргэвчилсэн шинжилгээг хийх шаардлага тавьж байгаа ба хэрэв гурав дахь тундаа хамрагдсанаа батлагдвал түргэвчилсэн оношлуур хийлгэх шаардлагагүй. Мөн явуулын баг ажиллуулж иргэдийг үзвэр үйлчилгээ үзэхдээ тухайн газраа түргэвчилсэн шинжилгээ өгөх боломжоор хангах юм. Түргэвчилсэн шинжилгээ 20.000 төгрөгийн өртөгтэй”