|

iPhone утсанд Facebook-ээс бичлэг татах заавар

iPhone утас буюу iOS систем дээр Facebook аппликейшнээс шууд бичлэг татах боломжгүй байдаг билээ. Хэрэв та бичлэг татах бол Appstore дээрээс нэмэлтээр ямар нэг програм татах эсвэл өөр төрөл бүрийн аргуудыг ашиглах боломжтой байдаг. Тэгвэл хамгийн хялбар аргаар Facebook-ээс бичлэг татах зааварыг хүргэж байна.

Юуны өмнө танд Facebook апп болон Documents апп хэрэгтэй хэрэв байхгүй бол нэр дээр нь дараад татаж аваарай.

Алхам 1 : Facebook аппруугаа ороод татаж авах гэж бичлэгийнхээ Share дээр дараад Copy Link дээр дараад хаягийг хуулж авна уу.

 

Алхам 2 : Одоо та Documents аппруу ороод баруун буланд байх хөтчийн зураг дээр дараад дэлгэц дээр харагдах хаяг оруулах хэсэг дээр www.fbdown.net гэж бичээрэй.

 

Алхам 3 : www.fbdown.net дээр орсны дараа дэлгэцийн голд байрлах хаяг оруулах хэсэг дээр Facebook апп дээрээс татаж авсан хаягаа оруулаад Download товч дээр дараарай. Үүний дараа бичлэгийг энгийн эсвэл өндөр нягтаршилтай гэсэн 2 сонголтоор татах хэсэг харагдах ба та өөрийн сонголтоо хийгээрэй.

Бичлэгийг татаж эхлэхийн өмнө бичлэгээ ямар нэрээр хадгалах мөн хаана хадгалахаа асуух ба бичлэгийн нэрийг та өөрийн дураар сонгоорой.

Алхам 4 : Бичлэг татагдсаны дараа тоглуулж байгаа байдлыг та доорх зургаас харж байна. Доорх бичлэг Documents апп доторх Downloads хавтас дотор хадгалагдсан байгаа. Ташрамд дурдахад Garagebands апп өөр дээрээ тоглуулагчтай тул утас цоожтой үед дуу тоглуулж болдог бөгөөд мөн татсан бүх дуу бичлэг файлуудаа өөр дээрээ хадгалдаг бүх төрлийн дуу, бичлэг, хавтаст хэрэг зэргийг унших болон тоглуулах боломжтой.

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *