С.Энхболд : МУ-д дуслын шингэн буюу “Натри”-ийн 70 орчим хувийг хангадаг дотоодын үйлдвэр бий

Цар тахлын улмаас хил хаасан учир зарим төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл тасалдсан гэх мэдээлэл байгаа. Ямар төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл хомстсон талаар Эрүүл мэндийн сайдаас тодрууллаа.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд

“ЭМЯ-ны дэргэд эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар гэж байдаг. Энэ байгууллага нь эмийн чанар, нөөцийг бүрдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд ажиллаж байгаа.ЭМЯ-наас эмнэлгүүдэд 1-2 сарын нөөц бүрдүүл гэдэг албан даалгавар өгсөн. Энэ хүрээд эрүүл мэндийн тусламж үзүүлдэг байгууллагуудад хараахан хомсдол үүсээгүй байна.

Эм ханган нийлүүлэх байгууллагуудтай хамтран эм, тарианы хомсдол үүсэхээс сэргийлэх ажлыг зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд Тяньжинд саатсан эм, эмнэлгийн хэрэгслийг яаралтай татан авах, зөвхөн Эрээн боомт гэлгүй Жинин болон бусад агаарын боомтоор, мөн БНСУ-аас тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.

Арваннэгдүгээр сарын 1, 2, 3-ны өдрүүдэд Инчеоноос онгоц ирнэ. Үүгээр тодорхой хэмжээний эм, эмнэлгийн хэрэгслийг тээвэрлэж авчирна.

Дуслын шингэн буюу “Натри” тасарсан талаар асуулаа. Манайд хэрэглээнийхээ 70 орчим хувийг хангадаг дотоодын үйлдвэр бий. Одоогоор тасалдал, хомсдол үүсээгүй байна. Гэхдээ жирийн үе шиг шаардсан хэмжээгээр үйлдвэрлэх боломжгүй байгаа. Ингээд явахад 14 хоногийн нөөц байгаа.

Мөн тариур, дуслын систем, зарим шингэний түүхий эдийг татах авах ажлын зохион байгуулж, шийдвэрлэж байгаа” гэлээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments