Л.Оюун-Эрдэнэ : Шатахууны хатуу үнэ барих тусам хомсдол үүсэх эрсдэл ихэснэ
Одоогоос нэг сарын өмнө манай улс шатахууны хомсдолд орсон билээ. Энэ асуудал өнөөг хүртэл үргэлжилж, үнэ шатахууны үнэ нэмэгдэх эрсдэл ойрхон байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэв.
Тэрбээр “Шатахууны үнэ дэлхий дахинд өсөж байгаа талаар та бүхэн мэдэж байгаа байх. Үүнтэй холбоотой асуудлыг бид шийдэхээр ажиллаж байгаа.
Бид хатуу үнэ барих тусам хомсдол үүсэх эрсдэлтэй.
Манай улс Орос нефтийн нэг үйлдвэрээс л хамааралтай. Тэндээс манай улсын импортлогч байгууллагууд шатахуун, шатах тослох материалуудаа татан авдаг. Өнөөдрийн хүртэл манай улс яагаад зөвхөн тус компаниас хамааралтай байдаг вэ гэхээр нэгдүгээт үнэ хямд байдаг, хоёрдугаарт тээвэр логистикийн асуудал нөлөөлдөг. Энэ бүх байдал коронавирусийн халдвар намжсан үед зүгээр болно. Юу үнэн энэ гашуун үнэн” гэв.