БАЙРШИЛ: Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
2021.11.01-нд нийслэлийн хэмжээнд I тунд 26, II тунд 81, нэмэлт сэргээх тунд 1105, нийт 1212 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 20.5 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2949 (24.8 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.545 (76.0 хувь), 16-17 насны 26.556 (78.4 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.
Харин 2021.11.02-нд Улаанбаатар хотод явуулын 41 баг, суурин 41 цэгт 91 багийн 343 эмч, ажилтан ажиллаж, 5138 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.