Өлсгөлөнг зогсоох оновчтой төлөвлөгөө танилцуулбал Элон Маск хөрөнгө оруулахад бэлэн
Элон Маск бол Өмнөд Африк гаралтай Америкийн аж үйлдвэрийн инженер, бизнес эрхлэгч бөгөөд Paypal компанийг үүсгэн байгуулж, сансрын тээврийн үйлчилгээний SpaceX компанийг үүсгэн байгуулсан. Тэрээр мөн цахилгаан машин үйлдвэрлэдэг Теслагийн анхны хөрөнгө оруулагчдын нэг бөгөөд одоо тус компанийн гүйцэтгэх захирал юм.
Харин саяхан НҮБ-ын нэгэн албан тушаалтан Илон Маскийн хөрөнгийн хоёр хувь нь өлсгөлөнд нэрвэгдсэн 42 сая хүнийг аврахад тусална гэж хэлсний дараа Илон Твиттер хуудсаараа дамжуулан НҮБ-ын Дэлхийн Хүнсний Хөтөлбөр 6 тэрбум доллар дэлхийн өлсгөлөнг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой тайлбарлаж өгвөл тэдэнд мөнгө өгөхийг санал болгов. Энэ талаараа тэрээр өөрийн твиттер хаягтаа жиргэжээ.
Улмаар түүний үндсэн хөрөнгийн 2 хувь нь 6 сая доллар буюу 17 их наяд төгрөгтэй тэнцэх агаад НҮБ-ийн зүгээс тодорхой хариу үйлдэл одоогоор үзүүлээгүй байна.