Караокед дуулж болно

Аравдугаар сарын 1-нээс хойш хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зургаан төрлийн аж ахуйн нэгжүүдтэй хийсэн “Хариуцлагын гэрээ”-г шинэчлэн, байгуулж буй.

Аж ахуйн нэгж, байгууллагууд харьяа дүүргийнхээ худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлд хандан “Хариуцлагын гэрээ”-гээ шинэчлэх боломжтой.

Тэгвэл шинэчилсэн хариуцлагын гэрээнд ямар өөрчлөлтүүд орсон тухай gogo.mn мэдээллийн редакци Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргалаас тодруулжээ.

Улмаар өмнөх “Хариуцлагын гэрээ”-нд караоке үйлчилгээний байгууллага үйлчлүүлэгчдэд зөвхөн хоолоор үйлчлэх бөгөөд дуулуулж болохгүй гэж заасан бол шинэчилсэн гэрээгээр үйлчлүүлэгчдийн 50 хувийн дүүргэлтийг хэтрүүлэхгүйгээр үйлчилж, дуулуулж болно гэх зэргээр заалтаа өөрчилсөн. Энэ мэтчилэн хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зургаан төрлийн аж ахуйн нэгж тус бүрийн онцлогт тааруулж, гэрээний заалтуудаа шинэчилсэн байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *