“Шилдэг Багш” шагналыг хүртээд хэдхэн хоногийн дараа хүүхэд хүчирхийллийн хэргээр баривчлагджээ
АНУ-ын Флорида мужид байрлах улсын сургуулийн багш Керолайн Мелани оны “ШИЛДЭГ БАГШ” шагналыг хүртсэнээсээ 3 хоногийн дараа хүүхдийн хүчирхийллийн хэргээр баривчлагдаад байна.
Тэрээр өөрт нь санал бодлоо хэлж, шүүмжилсэн нэгэн сурагчаа цохисон бөгөөд өдгөө 60 настай Керолайн хичээлийнхээ үеэр арьс өнгөөр ялгаварлсан гадуурхсан шинжтэй үг хэллэг ашигласан ба үүнд нь дургүйцсэн сурагч эсэргүүцэл илэрхийлжээ.
Үүний улмаас Керолайн өөртэй нь санал зөрөлдөж, хичээлийн үеэр тохиромжгүй зан авир гаргасан гэх шалтгаанаар тухайн сурагчийг өөрийн ажлын өрөөндөө дуудсан бөгөөд охин ч түүний өрөөнд орохоос айж байсан гэдгээ мэдүүлэгт багтаажээ. Гэвч хөөрхий охин багшийнхаа ажлын өрөөнд нүүрэн тус газраа алгадуулж бие махбод болон сэтгэл санааны хүчирхийлэлийн хохирогч болжээ.
АНУ-ын Хүүхдийн Хүчирхийллийн Тухай Хууль бусад улс орнуудын жишгээс авч үзвэл харьцангуй хатуу байдаг бөгөөд 60 настай багш Керолайн цаашдаа мэргэжлээрээ ажиллахгүйгээр зогсохгүй шоронгийн хаалга татахад ч ойрхон байна.