Майкрософт компани “Apple”-ын титмийг хураалаа
Майкрософт баасан гаригт Apple-ийг гүйцэж, дэлхийн хамгийн үнэ цэнэтэй хувьцаат компани болж, өдгөө 2.5 их наяд долларын хөрөнгөтэй болжээ.
Apple компанийн хувьцаа өнгөрсөн өдрүүдэд 3.5 хувиар унасан нь шинээр гарсан iPhone 13 утасны худалдаа баярын өдрүүдэд саармагжсанаас шалтгаалсан бөгөөд програм хангамжийн шилдэг компани болох Майкрософтод тэргүүн байраа алдахад хүргэжээ.
Мөн Майкрософт 2019 оны 7-р сард Apple-ийг ардаа орхиж байсан удаатай.
Үүнээс авч үзвэл Майкрософт ирэх онд хувьцааны үнэ ээ 16 хувь өсгөж, 195 тэрбум долларын хөрөнгө эзэмших төлөвтэй байна. Ингэснээр хувьцааны үнийн өсөлтийн хувьд Amazon.com болон Netflix зэрэг пдатформуудаас илүү хурдацтайд тооцогдоход хүрээд байна.