Г.Сайханбаяр: Цэргийн албанд шинээр татагдсан 200 гаруй залуугаас коронавирус илэрсэн

Зохион байгуулагдаад удаагүй цэрэг татлагын талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ikon.mn мэдээллийн редакцид дараах мэдээллийг өгчээ.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр: Өнөөдрийн амаргүй цаг үед Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлж, эх орноо батлан хамгаалах үүрэг гүйцэтгэхээр залуучууд маань цэргийн албанд татагдсан.

Цэрэг татлагын комисс, цэргийн эмнэлгийн үзлэгээр эрүүл гэж дүгнэгдсэн ч анги дээр очсон хойно нь халдвар илрээд байгаа.

Уушги нь сэвтсэн, биед нь өөрчлөлт гарсан, эмчилгээ шаардлагатай залуусыг цэргийн албанд татаагүй.

Мартаж, санахаас эхлээд дархлаа сулрах, ядарч сульдах шинж тэмдэг маш их гарч байгаа.

200 гаруй цэргийн алба хаагчаас ангид очсон хойно нь илэрсэн. Тэднийг анги ангийнх нь эмнэлэгт тусгаарлаад, цээжний зургийг нь авч, ажиглалт хийж байгаа. Харьцангуй хөнгөн, шинж тэмдэг багатай байгаа. Халуурч, уушги нь өөрчлөлттэй байх юм бол Цэргийн төв эмнэлэгт хэвтүүлж, тангараг өргөхөөс нь өмнө халах буюу гэр рүү нь буцаах арга хэмжээ авна.

Оюутан цэрэг хөтөлбөр ирэх жил үргэлжилнэ

Хоёр жилийн хугацаанд тасалдаад байсан Оюутан цэрэг хөтөлбөрийг ирэх онд үргэлжлүүлэхээр болжээ. Ирэх оны гуравдугаар сарын 1-нээс аймаг, нийслэл, дүүргийн цэргийн штаб дээр бүртгэл хийгдэх юм байна.

Оюутан цэрэг хөтөлбөрийг ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс наймдугаар сарын 1-ний хооронд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *