Жүжигчин Кристен Стюарт өнөөдөр найз бүсгүй Дилан Мейертэйгээ гэрлэнэ

Алдарт “Үүрийн Гэгээ” цувралын гол дүр болох Беллагийн дүрийг бүтээснээрээ олонд танигдсан, өсөж яваа авъяаслаг залуу жүжигчин Кристен Стюарт найз бүсгүй Дилан Мейертэйгээ сүй тавьснаар зогсохгүй өнөөдөр буюу 11 сарын 3-ны өдөр гэрлэх аж.

Тэрээр SiriusXM-ийн "The Howard Stern Show" нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа "Спенсер" жүжигчин мягмар гарагт найз охинтойгоо гэрлэх гэж байгаагаа мэдэгджээ.

Гэрлэх саналыг анх Коистен тавьсан бөгөөд хосууд энэ тухай яг таг тохиролцон төлөвлөж байгаагүй аж. Харин Кристений хувьд хуримаа нам гүм, ццөн хүнтэй хийхийг хүссэн бөгөөд хүсэл нь ч биелэж гэр бүл, ойр дотны найз нөхөд нь л хүрэлцэн ирэхээр болжээ.

 

 

Түүний найз бүсгүй Дилан Мейер нь дэлгэцийн уран бүтээлийн зохиолч бөгөөд хосууд хоёр жилийн турш үерхснээр энэхүү шийдэлд хүрчээ.

Эх Сурвалж: www.complex.com

 

 

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments