Монголын тамирчид олимпийн эрхийн төлөөх тэмцээнд оролцоно
Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA) 3Х3 олимпийн эрхийн тэмцээнийхээ хуваарийг эцэслэн гаргалаа. Одоогоор эрэгтэй, эмэгтэй багийн дөрөв дөрвөн эрх чансаа болон зохион байгуулагч орны цагаан хуудсаар олгогдсон.
Эрх аваагүй үлдсэн эрэгтэй, эмэгтэй чансаа өндөр тус бүр 20 багийн олимпын гурван эрхийн төлөөх тэмцээн ирэх тавдугаар сарын 26-30нд Австрийн Грацад болно. Тус тэмцээний эрэгтэй чансааг манай улсын шигшээ баг тэргүүлж, А зоог толгойлон оролцох юм.
3Х3 сагсан бөмбөгийн төрлийг Токиогийн олимпод анх удаа оруулахаар болсон билээ. Манай улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг энэ төрлөөр олон улсад өндөр амжилт үзүүлж байгаа бөгөөд эмэгтэй баг олимпын эрхээ аваад байгаа юм. Харин эрэгтэй баг олимпын эрх олгох тэмцээнээс эрх авах бүрэн боломжтой.
Олимпын эрхийн үлдсэн цор ганц эрхийн төлөөх тэмцээн ирэх зургаадугаар сарын 4-6 нд Унгарын Дебреценд болох юм байна. Тус тэмцээнд олимпын эрхээ авч чадаагүй байгаа чансаа өндөр зургаан баг өрсөлдөх юм. Манай улсын эрэгтэй баг эхний тэмцээнээс нь эрх авч чадахгүй бол дараагийнхаас нь авах боломжтой юм.