Л.Энх-Амгалан : ЕБС-ын сурагчдын хоцрогдол арилгах хөтөлбөрт тэтгэвэрт гарсан багш нараа дайчилна
Цар тахлын улмаас үүссэн сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгахад тэтгэврийн багш нарыг дайчилна хэмээн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.
Тэрбээр “183 мянга орчим хүүхэд гар утас, интертнетгүй, телевизгүй байгаа. Үүний 40 мянга орчим нь нийслэл байна.Цахимаар үүссэн хоцрогдлыг цахимаар нөхнө гэж худлаа. Цахимын хоцрогдлыг танхимаар л нөхнө. 1-12 дугаар ангийн сурагчдаас аль хичээл дээр илүү хоцрогдсоныг нийт сурагчдын 10 хувьд оношилгоо хийж дууссан. Үүний хариу ирэх долоо хоногт гарна. Хоцрогдлыг арилгах хөтөлбөрт тэтгэвэрт гарсан багш нараа дайчилна” гэв.