ЭХЭМҮТ-ийн эмч ажлын байранд дээрээ нас баржээ

ЭХЭМҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эмч шөнийн ээлжинд гарч ажиллаж байгаад нас баржээ. Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад “Эмчийн зүрх гэнэт зогссон” гэх мэдээллийг өглөө.

Талийгаач 40 гаруй насны туршлагатай эмч бөгөөд өвчтөнүүдээ үзэж тусламж үзүүлсний дараа амрах өрөөнд хэвтэх гэж ороод насан эцэслэжээ.

Эмгэнэлтэй явдал болсныг ээлжийн сувилагч нь анх мэдсэн бөгөөд эмчийн зүрх зогсож, тусламж үзүүлэхэд оройтсон байсан аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *