Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба таалал төгсчээ
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Г.Шийлэгдамба 50 насандаа таалал төгсчээ.
Тэрээр 1971 онд Өвөрхангай аймагт төрсөн. Нутаг, усныхаа тухай “Шүтээн” нэртэй ном бичсэн. 2007 онд МАХН-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар нэг жилийн хугацаатай ажилласан. Анх 1997 онд МАХН-д элсч, аймгийнхаа МАХН-ын даргаар ажиллаж байжээ. 2012 оны есдүгээр сард МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2014 оноос Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 4-нд бусдаас хээл хахууль авсан хэргээр АТГ-т шалгагдсан.
Улмаар Улсын Дээд шүүх 2018 оны хоёрдугаар сард хэргийг эцэслэн шийдэж Г.Шийлэгдамбад оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жил хасч, 4 жил 6 сар хорих болгон өөрчилж шийдвэрлэсэн. Тус зүйлчлэл өршөөлийн хуульд хамрагдаж, тэрээр 2 сар хоригдоод гарч байсан юм.
Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.