Беларусийн ачаа тээврийн нисэх онгоц Эрхүүгийн ойролцоо осолджээ
Өчигдөр орой Ан-12 загварын ачаа тээврийн нисэх онгоц ОХУ-ын Эрхүү хотын ойролцоо осолдож, зорчиж явсан долоон хүн бүгд амиа алдсан тухай Москвагийн албаныхан мэдээлжээ.
Беларусийн “Гродно” авиа компанийн уг онгоц Якутск хотоос Эрхүүгийн чиглэлд нисэж яваад газардахынхаа өмнөхөн унаж, бүрэн шатсан байна.
Ослын газарт аврах албаныхан очих үед онгоц шатаж байсан бөгөөд зорчиж явсан долоон хүнээс ганц нь ч амьд гараагүйг ОХУ-ын онцгой байдлын яамнаас мэдээлжээ.
Беларусийн тээврийн яамны мэдээлснээр онгоцны багийнхан туршлагатай бүрэлдэхүүн байсан ба тус улсын гурван иргэн, ОХУ, Украины тус бүр хоёр иргэн байсан гэнэ. Тухайн үед онгоц ачаа тээвэрлээгүй хоосон байсныг бас мэдээлсэн юм.
Хамгийн сүүлд 2019 онд Украины баруун бүсийн Львов хотын ойролцоо Ан-12 онгоц осолдоход таван хүн амь үрэгдэж, гурван хүн бэртэж байжээ.
Эх Сурвалж: www.ikon.mn
Russia Today