Д.Монголхүүг суллажээ
No Double Standard хөдөлгөөний зохицуулагч Д.Монголхүүг өчигдөр орой суллажээ. Шүүхээс 30 хоног хорих шийдвэрийг гаргасан ч, цагдан хориог хугацаанаас нь өмнө суллаж “тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох” хязгаарлалт тогтоосон байна.
Шүүгчийн захирамжид “Д.Монголхүү нь 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатарын дүүргийн 6 дугаар хороо, Жанжин Сүхбаатарын нэрэмжит талбайд цуглаан зохион байгуулах үедээ Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Л-ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн, мөн тус хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч М, эргүүлийн хамгаалалтын цагдаа Г нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогдсон байна.
Иймд … Д.Монголхүүд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хэргийн хохирогч нартай уулзах харилцах, мөн оршин суух газар, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд … хязгаарлах” гэжээ.