Хөл хорио суларснаас хойш гэмт хэргийн тоо өсчээ
Бүх нийтийн бэлэн байдлын дэглэм суларч, нийслэлчүүд хэвийн амьдралын горимдоо шилжсэн билээ. Ийнхүү хөл хорио суларснаас хойш гэмт хэргийн тоо өсжээ.
Тодруулбал, өчигдөр цагдаагийн байгууллагад зөрчил 1359, гэмт хэргийн шинжтэй 69, хулгайлах 17, гэр бүлийн хүчирхийллийн 129 буюу нийт 1534 гомдол мэдээлэл бүртгэгджээ.Үүнээс 62 хүн согтуугаар машин жолоодож, 114 хүн олон нийтийн газар танхайрч, 211 хүн эрүүлжүүлэгдсэн бол хүний биед халдсан гэмт хэрэг 56 бүртгэгдсэн байна.
Хөл хорио сулрахын өмнөх өдөр буюу хоёрдугаар сарын 22-ны өдөр цагдаагийн байгууллагад 984 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс согтуугаар машин жолоодсон 45, эрүүлжүүлсэн 181, олон нийтийн газар танхайрсан 60, гэр бүлийн хүчирхийллийн 110, хулгайлах 10 дуудлага тус тус бүртгэгджээ.