Эрдэнэт хот UB CAB такси үйлчилгээний үйл ажиллагааг зогсооно

Орчин үеийн төлбөрийн системтэй хавсарган, хэрэглэхэд хялбар дуудлагын такси үйлчилгээг анхлан нэвтрүүлсэн UB CAB нь Эрдэнэт хот буюу Орхон аймагт үйл ажиллагаагаа өргөжүүлсэн юм.

Гэрээний заалтын дагуу хувьдаа машинтай иргэд зорчигдод үйлчилгээ үзүүлж ашиг хүртэх бодлогоор явагдаж байсан уг үйл ажиллагааг Эрдэнэт хот хязгаарлан зогсоох шийдвэр гарч магадгүй нөхцөлд хүржээ.

Тухайлбал, Орхон аймгийн автотээврийн төвөөс “Автотээврийн төв, ТӨҮГ-ийн чиглэлийн хүрээнд автотээврийн хууль болон түүний хүрээнд нийцүүлэн гаргасан нийтээр аган мөрдөх дүрэм журмын дагуу танай байгууллага дээр төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийгдэхтэй холбогдуулан төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйл, зөрчлийн тухай хууль 11.2 дугаар зүйл заалтуудын дагуу арга хэмжээ тооцогдох тул хамтран ажиллана уу” гэсэн удирдамжийг UB CAB-ын ажлын албанд хүргүүлсэн бөгөөд шалгалт авах хугацаа нь тодорхойгүй аж.

 

 

Мөн тодорхой бус шалтгаанаар үйл ажиллагааг нь зогсоох тухай мэдэгдсэн хэмээн UB CAB ERDENET цахим хуудаснаа дургүйцлээ илэрхийлэн шүүхэд хандана хэмээжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *