|

Ард түмний хандиваар Э.Цэндбаатар байртай болов

Монгол улсын гавьяат тамирчин, Дэлхийн аваргын хүрэл медальт, Олон улсын хэмжээний мастер боксчин Э.Цэндбаатарыг байртай болгох аяныг иргэн Д.Мөнх-Эрдэнэ эхлүүлсэн билээ.

Энэхүү аяны хүрээнд Д.Мөнх-Эрдэнийн зүгээс 50 сая төгрөгийг өөрөөсөө өгсөн бөгөөд үлдсэн мөнгийг нь ард түмний хандиваар босгосон юм. Хандивын аян амжилттай өндөрлөж Э.Цэндбаатар орон сууцны гэрээгээ өчигдөр байгуулсан байна.

Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Намайг байртай болгож өгсөн ард түмэндээ болон Д.Мөнх-Эрдэнэ ахдаа чин сэтгэлээсээ маш их баярлалаа. Би бэлтгэлээ сайн хийж байгаа надад санаа зоволтгүй шүү. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй улам сайн хичээх болно” гэж бичжээ.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *