Согтуурсан үедээ осгож нас барах тохиолдлууд нэмэгдсээр байна

 Өвөрхангай аймгийн Баянгол сумын Эрээн дэнжийн бригадад Д, 49 настай, эрэгтэй, Ж, 50 настай, эмэгтэй нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ энэ сарын 6-ны 03:00 цагт Портер загварын ачааны автомашинтай хайрганд суужээ.

Энэ үед иргэн Ж, 50 настай эмэгтэй автомашинаас бууж сураггүй болсон тухай дуудлагыг Онцгой байдлын газар өчигдөр 12:42 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид Өндөр-Өнт багийн иргэд 30 км зам туулан эрэн хайх ажиллагааг зохион байгуулахад Тарагт сумын Дунд гарам гэх газарт осгож, нас барсан байсныг олж, цогцсыг тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн аж.

Мөн түүнчлэн Увс аймаг, Бөхмөрөн сум. Хар-Алтад багийн “Хужирт” хэмээх газарт УАЗ-31512 загварын автомашин арваннэгдүгээр сарын 03-ны өдрөөс хойш эзэнгүй байна. Жолооч Д нь автомашиныхаа хажууд гутал хувцсаа тайлаад явсан байдалтай байна гэсэн мэдээллийг 11.06-ны өдрийн 16:39 цагт хүлээн авчээ.

Улмаар Бөхмөрөн сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан нутгийн иргэд 60 км замыг туулан 18:20 цагт очиж Д/28 настай, эрэгтэй/-гийн автомашинаас нь зүүн зүгт 6 км-ын зайд “Мөстийн гол” гэдэг газраас малгай ороолт, гар утас, гадуур хувцас зэргийг олж үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрэн хайх ажиллагааг түр зогсоож, арваннэгдүгээр сарын 07-ны өглөө 07:00 цагт эхлүүлж, 12:35 цагт “Хужирт” гэдэг газраас баруун зүгт 2 км-т  “Мөстийн гол” гэдэг газарт осгож нас барсан байсныг олж, цогцсыг тус сумын хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн гэж мэдэгдсэн.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *