Төөрсөн эмэгтэйг, хүүхдийн хамт эсэн мэнд олжээ
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 9 дүгээр хороо “Цардуулын-Ам” гэдэг газар хүүхэдтэй хүн 01:10 цагт гэрээсээ гараад төөрсөн гэсэн дуудлагыг 04:06 цагт Онцгой байдлын албанд ирүүлжээ.
Нийслэлийн аврах анги, Цагдаагийн 3 дугаар хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхний хамт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, тус хорооны “Цардуулын-Ам” гэдэг газраас Э/40 настай эмэгтэй/, Т/1 настай эрэгтэй/-ийг 09:10 цагт олж, ар гэрийнхэн болон тус дүүргийн цагдаагийн III хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн.
Мөн Баянхонгор аймаг, Богд сум. 3 дугаар багийн ‘’Зэрэглээ’’ гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 170 км, сумын төвөөс баруун зүгт 40 км/-т малчин Б/59 настай, эрэгтэй/ 11.06-ны өдрийн 16:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.07-ны 06:30 цагт хүлээн авсан.
Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхний хамтаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж анх сураггүй болсон газраас зүүн хойд зүгт 10 км-т “Баазын талбай” гэдэг газраас 09:25 цагт эсэн мэнд олж эхнэр Б-д хүлээлгэн өгсөн.
Эх сурвалж: ОБЕГ