Ч.Хүрэлбаатар: Хаан банкны хувьцаагаа зарах асуудлыг хууль зөрчсөн байвал зогсоох ёстой

УИХ-ын гишүүн Сангийн Сайд агсан Ч.Хүрэлбаатар Хаан Банкны 60 орчим хувь зарагдах гэж байгаатай холбоотой асуудлаар zarig.mn мэдээллийн сайтад мэдээлэл өгчээ.

Тэрээр, 2019 онд Монгол улс саарал жагсаалтад орсон. Монгол улс саарал жагсаалтад ороход Монголын нийт арилжааны банкуудтай хамтран ажилладаг 30-40 банк гарч явсан. Тэгэхээр бид уг саарал жагсаалтад дахин хэзээ ч орж болохгүй гэдэг хатуу байр суурьтай байдаг. Үүний тал дээр санаа зовоод байдаг учраас өнгөрсөн чуулганы хуралдаан дээр Хаан Банкны 60 орчим хувийг худалдан авах гэж байгаа компани нь ямар компани болон хөрөнгө мөнгө нь хаанаас гарч байгаа тухай тодруулж асуусан.

Учир нь гадаадын буюу Японы талаас эзэмшдэг хувийг зарж байгаа гэж би ойлгосон. Зарж байгаа үед хэн ч худалдаж авах эрхтэй байдаг. Тэр тусмаа гадаадын хөрөнгө оруулагч, банкны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хүн орж ирээд авбал бүр сайн л байна. Тэгэхээр, Монгол Банк зөвшөөрөл өгөхдөө “Яг хэн худалдаж авч байгаа вэ?” гээд эцсийн эзэмшигчийг нь тодорхойлох ёстой.

Үүний дараагаар мөнгөний эх үүсвэр нь цэвэр эсэхийг нягтлах ёстой. Энэ хоёр нь хангагдсан тохиолдолд худалдан авалт хийхэд асуудал байхгүй.

Хэрвээ иймэрхүү зүйлстэй Монголын улс төрчид эрсдлийг нь мэдсээр байж зогсоохгүй бол цаашлаад саарал жагсаалтад орох том эрсдэл үүсдэг. Бид бараг 8 сар ноцолдож байж Монгол улсаа саарал жагсаалтаас гаргаж байсан. Тэр ажлын хэсгийг ахалж байсан хүний хувьд энэ талаар заавал асууж тодруулах ёстой. Тодорхой хэмжээний болгоомжлол бас надад бий.

Асуултын хариугаа яг таг аваагүйгээс гадна “гадаадууд авч байгаа” гэсэн ойлголтыг надад өгсөн боловч дотоодынхон надруу яагаад юм бичээд байгааг ойлгохгүй байгаагаас болоод зохион байгуулалттай байна уу гэж харж байгаа.

10 дугаар сарын 20-нд бүх байнгын хороодын дарга нарт бичиг ирсэн. Тэр бичгийг хүлээж авсныхаа дараа үүргийнхээ дагуу би асуулт тавьсан.

Similar Posts

One Comment

  1. come by the whole shooting match is detached, I guide, people you intent not be remorseful over!
    The whole kit is fine, thank you. The whole kit works, thank
    you. Admin, thanks you. Acknowledge gratitude you on the tremendous site.

    Because of you deeply much, I was waiting to buy, like not in any degree previously!

    accept wonderful, caboodle works horrendous, and who doesn’t like it, believe
    yourself a goose, and love its perception!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *