Д.Монголхүү : Бид нарын амыг барьчхаад, тэд өөрсдөдөө ашигтайгаар хэргийн талаар замбараагүй ярьж байна

“No Double Standard” хөдөлгөөний зохицуулагч Д.Монголхүү болон түүний өмгөөлөгчийн хамтаар өнөөдөр УИХ дээр нээлттэй сонсгол хийхээр гишүүдийн гарын үсэг цуглуулж эхэлжээ. 

Тодруулбал, Тэрээр “Баривчилгааны хугацаа 30 хоног дээр дуусах байсан. Тэгсэн өнгөрсөн сарын 29-нд гэр, хуулийн байгууллага, эмнэлэг гэсэн маршрутын хязгаарлалтаар батлан даалтаар сулласан. Өчигдөр ерөнхий эмчилгээ дууссан. 

Болсон хэргийн талаар мэдээлэл өгөхгүй байх баталгаа гаргуулж авсан байгаа. Бүх хоригдсон, яллагдагчаар татагдсан хүмүүсээс гарын үсгийн зуруулаад баталгаа гаргуулсан байгаа. Энэ нь бид нарын амыг үдэж байгаа явдал юм. Өөрсдөдөө ашигтай хувилбараар замбараагүй нээлттэй ярьж байгаа хирнээ бид нарыг ярьж болохгүй гэсэн. Хуулийн өмнө эрх тэгш байх стандартын нэхэж байгаа ардчилсан орны иргэний хувьд үүргээ биелүүлж цаасан дээр хуулийн дагуу баталгаа гаргаад өгсөн учир хэргийн талаар ярихгүй. 

Миний баталгаа эрх зүйн зохицуулалтын хугацаатай. Хугацаа нь дууссаны талаар хэргийн талаар яг үнэн бодит мэдээлэл ярина. 

Цагдаагийн албан хаагчдын нөлөөтэйгөөр миний зүүн талын гар, мөр, сарвуу, эмзэг эрхтэн гэмтсэн. Хорих ангид гэнэт хөдөлгөөн хоригдоод гэдсэнд түгжрэл үүсэх гэх мэт асуудал үүссэн.

Нээлттэй сонсгол хийхэд 76 гишүүнээс 19 нь гарын үсгээ зурахад болно. 76 гишүүдээс 19 гишүүнээр тогтохгүй гишүүд гарын үсгээ зурна гэдэгт найдаж байна” гэв. 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments