Шинээр койн гаргах, арилжаанд оруулахыг түр хугацаагаар хязгаарлав
Монгол Улсын Улсын Их Хурлаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл хэлэлцэгдэж байгаа.
Тэгвэл тус хууль эцэслэн батлагдаж, хэрэгжих эхлэх хүртэл хугацаанд шинээр олон нийтэд койн гаргах (IEO), арилжаанд шинээр оруулах болон тэдгээртэй холбогдсон үйл ажиллагаа явуулахыг түр хугацаагаар хязгаарлаж байгааг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгджээ.