“Т- АРА” хамтлаг дахин нэгдэж, эргэн ирэлтээ хийнэ
Дээрэлхэлтийн талаар нотлогдоогүй мэдээлэл хэтэрхий их тархснаас болж сонсогчдын тоогоо алдан, харамсалтайгаар завсраласан T-ARA хамтлаг энэ сарын 15-нд эргэн ирэлтээ хийнэ хэмээн цахим орчныг шуугиулаад амжлаа.
11-р сарын 8-нд Өмнөд Солонгосын дижитал контентын брэнд Dingo T-ARA-ийн шинэ уран бүтээл цацагдах тухай зарласан нь охидын хамтлаг дөрвөн жил завсарласны дараах анхны эргэн ирэлт боллоо.
Одоогоор нэр нь тодорхойгүй байгаа дууг 11-р сарын 15-нд KST-ийн 18:00 цагт цацах төлөвтэй байна.
Мөн Dingo Т-АRA хамтлагийн 2 шинэ зургийг нийтлэсэн бөгөөд зурагт хамтлагийн гишүүн Qri, Jiyeon, Eunjung, Hyomin нар багтсан байна.
Эх Сурвалж: www.nme.com