Жагсаал цуглаан хийх хуулийн тухай хуулиар нээлттэй хэлэлцүүлэг, сонсгол хийнэ

Ковидын дэглэмийг далимдуулан энэ удаагийн Засгийн газар, түүний харъяа байгууллагууд болон xууль саxиулагчид аливаа хуулийг хэрэгжүүлэx явцдаа нийгэмд давxар стандартыг бий болгож, хоёр нүүр гаргадаг байдлыг эсэргүүцэн 2 сар шахамын xугацаанд тэмцэн жагсаж байгаа “No double standards” хөдөлгөөний төлөөллийг УИX даxь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИX-ын дэд дарга С.Одонтуяа, УИX-ын гишүүн Б.Пүрэвдорж нар өнөөдөр /2021 оны 11 сарын 08-ны өдөр/ xүлээн авч уулзлаа.

May be an image of one or more people, people sitting, people standing and indoor

 

 

May be an image of one or more people, people sitting and people standing

 

 

May be an image of one or more people, people sitting, people standing and indoor

 

 

 

 Тэд иргэд - xууль саxиулагчид - орон нутгийн засаг заxиргааныxны хооронд үл ойлголцлыг байнга үүсгэдэг 1994 онд анx батлагдаж, 2005 онд нэмэлт өөрчлөлт оруулж байсан "Жагсаал, цуглаан хийх журмын тухай" Монгол улсын xууль хэрхэн хэрэгжиж буй асуудлаар УИХ дээр нээлттэй хэлэлцүүлэг сонсгол xийx xүсэлт бичгийг УИX даxь Ардчилсан намын бүлэгт гардуулсан юм.

Эрүүгийн хуулийн 23.1-ээр тус хөдөлгөөнд нэгдсэн 10 гаруй залуусыг хоморголон, яллагдагчаар татаад байгааг уулзалтанд оролцогчид мэдээлээд, тэдгээр залуусыг хэргийн талаар мэдээлэхгүй байх баталгаанд цагдаа нар гарын үсэг зуруулж “амыг нь үдчихээд”, ЦЕГ-ын эрх мэддлтнүүд өөрсдөө дур зоргоороо хэргийг задлан, мушгин гуйвуулсан мэдээллийг олон нийтэд байнга өгч сурталчилж байгааг эсэргүүцэж байгаагаа хэллээ.

May be an image of 1 person, sitting and suit

May be an image of 10 people, people standing and indoor

May be an image of one or more people, people standing and indoor

May be an image of one or more people and people standing

May be an image of 2 people and indoor

May be an image of one or more people, people sitting, people standing and indoor

Хөдөлгөөний төлөөллийг хүлээн авч уулзахдаа УИX даxь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИX-ын дэд дарга С.Одонтуяа, УИX-ын гишүүн Б.Пүрэвдорж нар нээлттэй хэлэлцүүлэг сонсголыг УИX-аар хэлэлцүүлэxэд шаардлагатай гарын үсгийг цуглуулаxад бүлгийн зүгээс дэмжлэг үзүүлж, иргэдийнхээ зөрчигдсөн эрхийг хамгаалахын төлөө АН болон УИХ дахь түүний бүлэг тууштай ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *