Сэлэнгэ аймагт 2 сартай хүүхэд мууранд идүүлж нас баржээ
Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд унтаж байсан хоёр сартай хүүхдийг муур гэмтээснээс болж харамсалтайгаар амиа алджээ.
Тухайлбал, энэ сарын 8-ны өдрийн оройн 9 цагийн орчимд эмэгтэй хүүхэд нас барсан байдалтай байна гэх мэдээллийн дагуу шалгахад хоёр сартай эмэгтэй хүүхдийн хамар ухагдсан байдалтай нас барсан байжээ.
Мөн талийгаач охины нүүр, толгой хэсэгт олон тооны цэгэн шархтай нь урьдчилсан үзлэгээр тогтоогджээ. Цагдаагийн байгууллагын үзлэг шинжилгээгээр талийгаачийн хамрын зөөлөн эдийг муур ухаж идсэний улмаас нас барсан байж болзошгүй хэргийг Сэлэнгэ аймагт шалгаж эхэлсэн байна.