МУ-ын ерөнхийлөгч: Хөвсгөлд живсэн бүх автомашиныг 2024 он гэхэд гаргана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр ОБЕГ-т ажиллаж байна. Ерөнхийлөгчийн онцгой байдлын алба хаагчдад хандаж хэлсэн үгнээс товчлон хүргэж байна.

Ерөнхийлөгч ярианыхаа эхэнд Хөвсгөл нууранд 35 жилийн өмнө живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд онцгой байдлын бие бүрэлдэхүүн амжилттай ажиллаж, 309 тонн жинтэй онгоцыг ямар нэг осол эндэгдэлгүй татаж гаргалаа. Энэ бол манай усчин аврагчдад маш сайн сургуулилт болсон. Хөвсгөл далайд живсэн техник хэрэгслийн татаж гаргах санаачилгыг би Ерөнхий сайд байхдаа гаргасан.

 Ингэж байж бид цэнгэг уст Хөвсгөл далайгаа хамгаална. Энэ асуудлаар би Хөвсгөл далайд хоёр удаа очсон. Хөвсгөл далайг бүтэн тойрсон, тал талаас нь харсан.

Манай усчин аврагчид маш сайн дадлага сургуулилттай болж байна. Ойрын үед Хөвсгөл далайд живсэн бүх автомашиныг татаж гаргах хэрэгтэй хэмээгээд “Хэзээ татаж гаргаж дуусах вэ?” гэж ОБЕГ-ын дарга, генерал  Г.Ариунбуянгаас асуухын зэрэгцээ “2024 онд Хөвсгөл далайд живсэн бүх автомашиныг татаж гарга. Энэ бол Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн өгч буй үүрэг. Үүний тулд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг авах хэрэгтэй” хэмээв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *