ОХУ-д тэтгэлгээр суралцах суралцах хүсэлт авах хугацааг ирэх сарын 15-ныг хүртэл сунгав

ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр 2022-2023 оны хичээлийн жилд Монгол Улсын 600 иргэнийг тус улсын засгийн газрын тэтгэлгээр суралцуулахаар шийдвэрлэсэн. Тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг хийхдээ ОХУ-д суралцах хүсэлтэй иргэдээс ирүүлсэн хүсэлт/мэдүүлэг болон бичиг баримтыг судлан үнэлэх замаар буюу “Портфолио шалгаруулалт” хэлбэрээр зохион байгуулахаар болжээ.

“Портфолио шалгаруулалт” зохион байгуулах журам :

ОХУ-д суралцах хүсэлтэй иргэд Оросын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт буюу мэдүүлгээ https://education-in-russia.com/ цахим мэдээллийн системд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө оруулсан байх шаардлагатай бөгөөд дээр дурдсан системд өөрийн бичиг баримтаа амжилттай оруулсан горилогчийн бичиг баримтыг ОХУ-ын тэргүүлэх сургуулиудын төлөөллөөс бүрдсэн Экспертын комисс хянаж, сонгон шалгаруулалтыг хийнэ.

Экспертын комисс нь горилогчийн баримт бичгийг шалгахдаа дараах зүйлийг харгалзан үзнэ. Үүнд:

  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний дундаж оноо
  • Цаашид суралцах чиглэлийн голлох хичээлийн дундаж оноо
  • Нийгмийн ач холбогдол бүхий ололт амжилт, түүний дотор Улаанбаатар хот дахь Русский домоос зохион байгуулсан арга хэмжээнд оролцсон байдал (спорт, олон нийтийн арга хэмжээ, урлагийн уралдаан, тэмцээн гэх мэт)
  • Суралцах чиглэлээр олон улсын олимпиад, бага хуралд оролцсон байдал, хэвлүүлсэн эрдэм шинжилгээний нийтлэл:
  • Олон улсын арга хэмжээнд оролцсон байдал (Ялалтын баяр, олон нийтийг хамарсан буюу “тотал”, “угсаатан зүйн” цээж бичгийн уралдаан)

Горилогчдын бичиг баримтыг судлахдаа олимпиадын ялагч, шагналт байранд орсныг харгалзан үзнэ.

Архитектур-уран барилга болон Дизайны мэргэжлээр элсэж буй горилогчид анкетаа бөглөхдөө А-4 хэмжээтэй цаасан дээр зурсан бүтээлээ (шугам зураг, гар зураг, зохиомж зэрэг) хавсаргах шаардлагатай.

  • Өнгөт харандаа, гуаш, усан будаг зэргээр зурсан бүтээл (байгалийн зураг, натюрморт)
  • Биет зүйлсийн дүрс (харааандан зураг), тойрог, тэгш өнцөгт эсвэл квадрат (хайрцаг эсвэл лааз гэх мэт)
  • Гортиг, шугам гэх мэт хэрэгсэл ашиглаж зурсан шугам зураглал.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments