Японы Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ОГЦОРЛОО
Японы шинэ Ерөнхий сайд Кишида Фүмио Засгийн газрын бүрэлдэхүүнийг өнөөдөр лхагва гараг /2021.11.10/ бүрэн бүрэлдэхүүнээр нь огцрууллаа. Энэ талаар Японы Засгийн газрын тэргүүний албанаас мэдээлжээ. Тус улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын ээлжит бус хуралдаанаар Ерөнхий сайд Засгийн газрын бүх гишүүдийг огцруулах талаар санал хураалт явуулсан байна.
Өнөөдөр үдээс хойш Японы парламент Кишида Фүмиог 101 дэх Ерөнхий сайдаар дахин сонгоно. Үүний дараа шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг зарлана. Ямартаа ч Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүгийн оронд Хаяаши Ёшимаса томилогдохоор болжээ. Хаяаши Ёшимаса-ийн хувьд өмнө нь хэд хэдэн сайдын албыг хашиж байсан нэгэн аж.