З.Мэндсайхан: 159 вагон цагаан будаа, элсэн чихэр импортоор авах захиалгыг БНХАУ-д хүргүүлсэн

ХХААХҮЯ, ЗТХЯ, ГХЯ-наас энэ сард 89 вагон цагаан будаа, 70 вагон элсэн чихэр импортоор авах захиалгыг БНХАУ-д хүргүүлсэн байна

Энэ талаар Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэв.

Тодруулбал, “Монгол Улсын Ерөнхий сайдын Захирамжаар бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн асуудлыг судалж, шаардлагатай ажлыг хэрэгжүүлэх Ажлын багийг ХХААХҮ-ийн сайдаар ахлуулан байгуулсан. Уг ажлын баг Эрээнд гацаад байсан ачаа тээврийг үе шаттай Улаанбаатар руу тээвэрлэх ажлыг эхлүүлээд буй юм.

Тодруулбал, хүнсий нарийн ногоо болон бусад гол нэрийн бүтээгдэхүүн 60 вагоныг импортоор авах хүсэлт гаргаснаас 14 аж ахуйн нэгжийн 7 вагон ачааг “Барс”, “Нарантуул” захад буулгаад буй юм. Ингэснээр хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалсан хомсдол, инфляц буурах боломжтой хэмээн үзэж буй юм. Цагаан будаа, 70 вагон элсэн чихэр импортоор авах захиалгыг БНХАУ-д хүргүүлсэн”

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments